УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.08.28

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дахин засварлалаа

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг төсвөөс дахин зардал гарган засварлажээ. 

Газар тариалангийн бүс нутгаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус замын засварын ажилтай танилцжээ. Энэ замын тухайд Хөгжлийн банкнаас олгодог 17.6 тэрбумын санхүүжилт шийдэгдээгүйгээс өнгөрсөн оны 10 дугаар сард зогсолт хийгээд байжээ. Замын компаниуд энэ асуудлаар тойргийн гишүүн С.Ганбаатарт хандсанаар долоо хоногийн дотор санхүүжилт нь шийдэгдэж үйл ажиллагаа нь үргэлжилсэн байна.

“Өнгөрсөн жил Улаанбаатар, Дарханы зам засварын ажил хийгдсэн. Тухайн үед цаг хугацаа нь оройтсон, санхүүжилт шийдэгдээгүй гээд олон бэрхшээлүүд байсан. Харин энэ удаад замын компаниуд замаа сайн зассан байна” гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэллээ.  

 Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү