Сэлхийн зусланд хайрган хучилттай авто зам барина
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Эрх шилжүүлэх тухай” А/684 дугаар захирамж гаргалаа.
Тус захирамжаар нийслэлийн замын сангийн хөрөнгийн Магадлашгүй ажлын зардлаас 2015 онд санхүүжих авто замын ажлын жагсаалтыг гаргаж, батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлж, нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг үүрэг болголоо.
|
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил |
Хугацаа |
2015 онд санхүүжих |
1 |
Сэлхийн зуслангийн 800 м хайрган хучилттай авто зам /Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо/ |
2015 |
113,506,631 |
|
ДҮН |
|
113,506,631 |
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс , захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.