ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.08.14

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ баруун аймгуудад ажиллалаа

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын баруун аймгуудаар ажилласан мэдээллийг тоймлон хүргэж байна.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ яамныхаа харьяа ХТҮГ, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга, хэлтсийн дарга нартай баруун аймгуудад албан томилолтоор ажиллалаа. Ингэхдээ Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудаар явж яамны харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ажил үүргээ сайн биелүүлж байгаа албан хаагчдаа шагнаж урамшуулснаас гадна Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, нийгмийн хамгааллын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого чиглэл болон УИХ, Засгийн газарт шинээр өргөн барьсан хууль тогтоомжийн талаар орон нутгийн иргэддээ танилцуулж сонирхсон асуултанд нь хариулт өгч явсан юм.

                      Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү