МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.08.01

Монгол хүнээ ажлын байртай болгохын төлөө ажиллаж байна

МҮЭХ өргөн баригдсан хөдөлмөрийн тухай хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Хуулинд тусгагдсан амлалтын хоногийг тооцох , гадаадад ажиллагсдын хувь хэмжээг нэмсэн зэрэг асуудлыг эргэн харах ёстойг мэдэгдсэн юм.

Хөдөлмөрийн тухай хууль өнгөрсөн 6 дугаар сард өргөн баригдсан. Энэ хуулийн төсөлд МҮЭХ хамтран ажилласан боловч зарим өөрчлөлтийг нэмэлтээр оруулсныг эсэргүүцэж байгаа аж.

Энэ  талаар “Гаднаас ажиллах хүч авдаг асуудалд шууд санал нийлэхгүй байна. Хуулийн төсөлд бид тухайн ААН, байгууллагын нийт ажилтны 10 хүртэлх хувийг гаднаас авч ажиллуулж болно гэсэн тохиролцоо хийсэн байсныг өргөн барих өдрөө 30 хүртэлх хувь болгон өөрчилсөн байсан. Монгол хүнээ ажлын байртай болгохын төлөө ажиллаж байна гэтэл ийм хувь хэмжээг бид хүлээж авахгүй” гэж МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээллээ.

                          Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү