Бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв
2015.07.28

Бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн төлөвлөгөөт ажлын хүрээнд 7-р сарын бизнөс уулзалтыг 2015.07.23нд ЖДҮД төвийн дарга Б.Одгэрэлийн санаачилгаар ЖДҮД төв “НЗЗ-ны 4-Р байр "ы 6 давхарт өөрийн байранд бизнес эрхлэгчдэд зориулсан “Эрүүл мэндийн хөтөлбөр" зорилтот бүлгэд чиглэсэн анхдугаар уулзалтыг зохион байгуулж үйлдвэр эрхлэгчдийн гоо зүйн мэдлэг мэдээлэлд зөв дадал хэмнэлийг бий болгон эрүүл монгол хүний баялагийг ухуулан сурталчилж бизнес эрхлэгчдийн хамрах хүрээ, хамтын ажиллагааг өргөжүүлж туршлага солилцон, зөв боловсон чөлөөт цагийг найрсаг орчинд өнгөрүүлж, танилцахад гүүр болох зорилготой уг хөтөлбөрийг Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбоотой хамтран явуулсан.

Уулзалтанд МББХЗ холбооны нарийн бичиг, АШУҮИС Сувилахуйн сургуулийн магистр багш Б.Батлхам урилгаар оролцон бизнес эрхлэгчдэд:

-   “Хөдөлгөөн засал түүний тухай" үүсэл гарал. хөгжил.

-   МББХЗ холбоо, холбооний үйл ажиллагаа зорилго, зорилт.

-    Ажлын байранд зайлшгүй хийгдэх дасгал хөдөлгөөн.

-  Биеийн жин түүнд тохирсон хөдөлгөөний ачаалалын талаарх ШУ үндэслэлтэй мэдээ мэдээллийг ухуулан ойлгуулж таатай ярилцлага хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгөн тун найрсаг орчинд бизнес уулзалт маань амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Эрүүл мэнд гэдэг бол та бүхний нэн тэргүүнд тавих шаардлагатай зүйлийн нэг болоод байгаа учраас манай хамт олон таны эрүүл мэндэд анхаарсан хөтөлбөр боловсруулан ажиллаж эхэлж байна.