ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.04.03

Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамтай хамтарна

Бүгд найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хооронд хамтран ажиллах Санамж бичиг солилцох ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Түүнчлэн Монгол Улсын Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Бүгд найрамдах Солонгос Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгийн хооронд хамтран ажиллах Гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн Бүгд найрамдах Солонгос Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгээс Монголын Улсын Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд тэргэнцэртэй иргэдэд зориулсан зориулалтын автомашин бэлэглэснийг хүлээлгэн өглөө.

Энэхүү машин нь дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй бөгөөд тэргэнцэртэй дөрвөн иргэн зорчих боломжтой юм.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Хоёр улсын байгууллага маань хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Ийм сайхан үйл явдал боллоо. Солонгосын холбогдох байгууллагуудтай бид бүхэн улам өргөн хүрээнд хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрнэ гэсэн бодолтой байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?