“Эх орон - 36” хөтөлбөрийн нээлт ОУХ Найрамдал төвд боллоо
“Эх орон - 36” хөтөлбөр
2015.04.03

“Эх орон - 36” хөтөлбөрийн нээлт ОУХ Найрамдал төвд боллоо

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх “Эх орон-36” хөтөлбөрийг санаачилж, 2013 онд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, 2014 онд Архангай, Завхан, Булган, Дорнод, Дундговь аймаг, нийслэлийн Багануур, Баянгол, Хан-Уул дүүргийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлсэн.

2014 онд зохиогдсон үндэсний сургагч багш бэлтгэх сургалтад сонгогдсон аймаг, дүүргийн 250 багш, насанд хүрэгчид, мэргэжлийн байгууллагын ажилтнууд хамрагдсан. Хөтөлбөрт хамрагдагсдын хүрээг өргөжүүлэх нь хүүхэд, өсвөр үеийнхнийг зөв хүн болон төлөвшүүлэх, эх орноо хайрлах эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэсвэр хатуужил, эр зоригтой, үндэсний бахархалтай иргэдийг олноор бий болгоход чухал ач холбогдолтой билээ. "Эх орон 36" хөтөлбөр нь 2015 онд сургалтанд Дархан-Уул, Дорно говь, Сүхбаатар, Баянхонгор, Хэнтий, Говь-Алтай,Орхон аймаг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүүхэд, өсвөр үеийнхний оролцоотой хэрэгжихээр төлөвлөгдөж "Үндэсний сургагч багш бэлтгэх" 2 дахь удаагийн сургалтаа зохион байгуулж байна. Хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадварыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх, эрсдлээс өөрийгөө хамгаалах чадвартай иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх насан хүрэгч- үндэсний сурагчдыг бэлтгэх 2 дахь удаагийн сургалтын:

Ерөнхий зохион байгуулагчаар:

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

Хүүхдийн төлөө үндэсний газар

Олон улсын хүүхдийн Найрамдал төв

Хамтран зохион байгуулагчаар:

Батлан хамгаалах яам

Зэвсэгт хүчний жанжин штаб

Онцгой байдлын ерөнхий газар

Нийслэлийн замын цагдаагийн газар

Монголын улаан загалмайн нийгэмлэг

"Иргэн та- Баялаг" сан

Монголын скаутын холбоо

зуслангуудын холбоо

"JCI Монгол" байгууллага ажиллаж байна.

Хүүхдийн төлөө үндэсний газар