Батсүмбэр дэх Ахмад настны асрамжийн газар
2014.11.14
Батсүмбэр сумын ахмадын асрамж, үйлчилгээний төвд ажиллалаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг, Орон тооны бус зөвлөлийн ахмадын асуудал хариуцсан зөвлөх Ч.Дариймаа нарын групп өнөөдөр Төв аймгийн Батсүмбэр дэх Ахмад настны асрамжийн газрын нөхцөл байдал асруулагчдын эрхийн хэрэгжилттэй танилцаж ажиллаж байна.
Тус асрамжийн газар нь 1924 онд байгуулагдсан ахмад настны төрөлжсөн асрамжийн газар юм. Шалгалтын явцад тэнд амьдарч байгаа ахмадуудын байр орон сууцны нөхцөл,хооллолт, эрүүл мэнд, эмчилгээ, асаргаа сувилгаа, хангамж санхүүгийн зарцуулалт, угаалга цэвэрлэгээ, ажилчдын анхаарал халамж, мөн тэнд ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, эрхийн зөрчлүүд байгаа эсэх дээр судалгаа авч биечлэн танилцаж ажиллалаа.