Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байгааг зарим гишүүнээс сонирхлоо
Ц.Даваасүрэн (Бие даагч гишүүн): насан туршдаа гишүүн байхыг хүсэгчид байна.
Бие даагч гиш үүдийн зөвлөл сонгуулийн 100 хувь мажоритар буюу ард түмнээр шүүлгэдэг тогтолцоог дэмжиж байгаа.
Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгох тухай заалт байхгүй.
Одоо хүчин төгөлдөр байгаа сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн, Цэц “нүдээ аниад” л өнгөрсөн шүү дээ.
УИХ ч бас Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан бүрэлдэхүүнтэй. Үнэндээ жагсаалтаар сонгогдсон гишүүд ард түмний эрх ашгийг бодохоос илүү өөрийг нь гиш үүн болгосон намаа л шүтнэ.
Сонгуулийн, улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулсан үед л тэд иргэдтэй уулздаг. Мажоритар тогтолцоогоор бол гишүүд хүссэн, хүсээг үй сонгогдсон тойрогтоо ажилладаг, иргэдээ сонсдог, ард түмэнтэйгээ илүү ойр байсан. Олон жил УИХ-д сууж, бас тар нь танигдаад, нэр нүүрг үй болоод ирэхээрээ хүм үүс намын жагсаалтын ард нуугдаж, насан туршдаа гишүүн болох оролдлого хийж эхэлж байна.
С.Бямбацогт (МАН-ын бүлгийн ахлагч ): Хуулийг зөвшилцлөөр батлах учраас аль нэг талын эрх ашиг давамгайлахгүй
-Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл дээр Бүлг үүд тогтолцоо, санал тоолох асуудлаар зөрчилтэй байгаа. Олон улсад машинаар ч, гараар ч давхар тоолдог. Гэхдээ ХБНГУ-д машинаар тоолоход итгэдэггүй юм билээ.
Бид машинаар тоолох асуудлаар нухацтай ярилцана. Тогтолцооны тухайд МАН мажоритар тогтолцоотой байх нь зөв гэж үзэж байна. Энэ хуулийг зөвшилцлөөр батлах учраас хэн нэг талын эрх ашиг давамгайлна гэж байхгүй.