С.Бямбацогт гишүүн Ховдод ажиллалаа
2012.03.05

С.Бямбацогт гишүүн Ховдод ажиллалаа

УИХ-ын эрхэм гишүүн С.Бямбацогт чуулганы завсарлагаар өөрийн сонгогдсон Ховд аймагт ажиллажээ. Энэ үеэр МАН байгуулагдсаны 91 жилийн ой, Эх орончдын өдөр таарсан байна.Ховдчууд гуравдугаар сарын 1-нд Эх орончдын өдрийг тэмдэглэсэн бол гуравдугаар сарын 2-нд МАН-ын гишүүдийн дунд ууган намын 91 жилийн ойн баярыг өргөн тэмдэглэжээ. Бүтэн өдөржин үргэлжилсэн арга хэмжээ өглөө 09.00 цагаас Жаргалант сумын МАН-ын үүрүүдийн төлөөлөл оролцсон сургалтаар эхэлжээ. 

Сургалт Намын үйл ажиллагаа цаашдын бодлого,чиглэл, Нийгмийн ардчилал ба хөгжлийн хөтөлбөр ,сонгуулийн шинэ хуулийн тухай, Өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх вэ гэсэн сэдвүүдээр болж, дараа нь аймгийн Хөгжимт драмын театрт баярын хурал болсон байна.Хуралд УИХ-ын гишүүн, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, аймгийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга Г.Нямдаваа болон бусад удирдлагууд, намын гишүүд, алдар цолтнууд оролцож үг хэлжээ.

Оны ажлыг дүгнэхэд сумдын МАН-ын хороодоос Булган сумын МАН-ын хороо тэргүүлж Мянгад, Жаргалант сумдын МАН-ын хороод удаалжээ.Хурлын үеэр ахмад гишүүдээ баярлуулсан нэгэн арга хэмжээ зохион явуулсан нь Жаргалант сумын 12 үүрийн дундаас тус бүр нэг Эрхэм хүмүүн алдаршуулах ёслол болжээ. Ховдчууд баяраа Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгын дагуу архи, согтууруулан ундаа зарахгүй, олон нийтийн газар хэрэглэхгүй байх өдөр болгон өнгөрүүлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.