БНСУ –ын эмнэлэгтэй хамтран ажиллана
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.03.17

БНСУ –ын эмнэлэгтэй хамтран ажиллана

Өмнөд Солонгосын “Сан” эмнэлэгтэй манай улсын ХСҮТ, Шүд, Эрүү нүүрний эмгэг судлалын төв болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуультай хамтын ажиллахаар болжээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус эмнэлгийн гүйцэтгэх захирал Sun Seung Hoon тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын “Sun” эмнэлэг нь ХСҮТ-тэй хамтран ажилладаг бөгөөд цаашид тенлемедициний сүлжээг хоёр эмнэлэгт нэвтрүүлэхээр төлөвлөж буй аж.