Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013.12.04

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд анхаарна

Улаанбаатар хотын дахин төлөвлөлт иргэдийн оролцоотой газрын зураглал хийх явцад “Хабитат” төсөл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

Цаашдаа байгуулах гэж байгаа Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвийг зураглах, төлөвлөх явцад зураг төсөл хийгээд иргэдийн оролцоог хамгийн ихээр идэвхитэй болгож чадсан нь Азийн банк болоод, Жайза-гаас санхүүгийн дэмжлэг авсан “Хабтат” төсөл гэж хэлж болно. Тэд Нийслэлийн засаг даргатай уулзан хөдөлмөр эрхлэлт болоод, ядуурлыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах саналаа илэрхийллээ.

Мөн нийслэлийн удирдлагуудад болон гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд хамтран ажиллах байгууллагуудын оролцоо маш чухал үүрэгтэйг онцоллоо. Учир нь дахин төлөвлөлтийн явцад хөрөнгө санхүү, удирдлагын явцад дутмаг байсныг илэрхийлж байна. цаашдаа энэ тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж байна.

Харин хотын захирагч Э.Бат-Үүл эхлүүлсэн ажлаа хийж дуусгахад гэр хорооллын гэлтгүй хотын шинэ төв байгуулах ажилд ч НҮБ-ын  “Хабитат” төслийн зүгээс хийх зүйл их байгааг хэллээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эрхэлсэн ажлаа үр дүнтэй хүлээлгэн өгөх иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн төлөвлөлтийг бий болгоход нийслэлийн зүгээс хөрөнгө санхүү бий болгохоор ажиллах хэрэгтэй байгааг хэллээ.