Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.10.22

Э.Бат-Үүл: Цаашид амьдралд нийцэхгүй төсөл хөтөлбөр хэрэгждэг байдал зогсоно

Нийслэлийн гэр хороололд тулгамдаж буй асуудал, аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бодит бармтад тулгуурлах зорилгоор НЗДТГ, “Азийн сан”-тай хамтран гэр хорооллын иргэдийн оролцоотойгоор газрын зураглал гаргажээ.

Газрын зураглалд тухайн хорооны нутаг дэвсгэр дээрх худаг, цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төв зэрэг нийтийн үйлчилгээний байгууллагын хүртээмжийг хүн амын тоон дээр үндэслэн тэмдэглэн харуулсан байна. Ингэснээр иргэдэд хүрч буй нийтийн үйлчилгээний хүртээмжийг орон зай, цаг хугацааны хувьд зөв тодрхойлох боломж бүрдэв.

Мөн нийтийн үйлчилгээний хангамж хүрэлцээг сайжруулах,  аливаа тулгамдаж байгаа асуудлыг оновчтой тодорхойлж, хөрөнгө оруулалт хийх боломж бий болж байна хэмээн нийслэлийн удирдлагууд үзэв.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл

“Өмнө нь Нийслэлийн удирдлагууд аливаа шийдвэр гаргахдаа зөвхөн статистик мэдээлэлд үндэслэдэг байсан. Гэтэл статистик бол амьгүй тоо. Мөн бодит амьдралаас зөрүүтэй байх тохиолдол байдаг. Тухайлбал, нэг хороог 1500 сургуулийн насны хүүхэдтэй гэсэн статистик мэдээлэл байхад саяхан гэр хорооллын зураглал хийхэд тэр газарт нь 2000 гаруй хүүхэд байх тохиолдол гарсан.

Тэгээд бид статистик мэдээлэлдээ тулгуурлаад 1500 хүүхдийн багтаамжтай сургууль байгуулахад хүрэлцээгүй байдал үүснэ. Бид гэр хорооллын зураглалыг  иргэдтэй хамтарч хийсэн. Энэ нь тухайн хороонд хэдэн сургууль байрладаг, хаана худаг хэрэгтэй байна, хогийг цэгийг хаана байрлуулвал оновчтой вэ зэрэг бодит судалгаа гарсан.

Тэгэхээр шийдвэр гаргагчид ботид судалгаан дээр тулгуурлан сургууль цэцэрлэг барих ч юм уу, худаг, хогийн цэг байгуулах шийдвэр гаргах боломж бүрдэж байгаа. Энэ зураглал нийслэлийн аль хороонд хэдэн өрх, иргэн байна, аль хэсэгт хогийн цэг дутагдаж байна зэрэг бүх судалгаа гарсан. Цаашид амьдралд нийцэхгүй төсөл хөтөлбөр хэрэгждэг байдал зогсоно. Өөрөөр хэбэл, энэ зураглал нь дараа дараагийн хөрөнгө оруулалт, төсөв хөтөлбөрийг боловсруулахад иргэдийн оролцоотой гаргасан бодит судалгаа гэж болно” гэлээ.