УИХ-ын Гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Сайд Л.Гантөмөр
2013.11.15

Сургалтын анхны портал сайт нээгдлээ

Дэлхийн олон орон боловсролын салбар дахь мэдээлэл харилцааны технологийн интеграцийг бүрэн дэмжиж, хүн амьдралынхаа туршид суралцах боломжийг олгодог аж. Өнгөрсөн жилүүдэд сургалтын нээлттэй нөөц материалыг бий болгох, хөгжүүлэх хөдөлгөөн дэлхийн олон оронд өрнөж боловсролын системд ихээхэн өөрчлөлт шинэчлэлт орж байна.

Энэ ч утгаар БШУЯ, ШУТИС хамтран UNЕСО-ийн боловсролын мэдээллийн тэрбээр цагаадах байсан” гэсэн технологийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр сургалтын нээлттэй агуулгыг бүх нийтэд хүргэх, интернет хэрэглэгчдийн мэддэгийн хэрэгцээг хангах зорилгоор Монголын сургалтын анхны нээлттэй веб портал www.oer.edu.mn сайтыг бүтээжээ. Уг сайтаас боловсролын бүх шатны агуулгыг оюуны нээлттэй эрхийн зөвшөөрөлтэйгээр үзэх боломжтой.

Мөн багш нар хичээлийн агуулгаа тавих эрхтэй аж. Тус сайтын нээлт өчигдөр ШУТИС- ийн байранд боллоо.