2013.09.18

Японтой гангын үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжтой

Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр тус улсын хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөллүүд олноор бараалхсан. Үүний үр дүнд Японы хөрөнгө оруулалтаар баригдаж буй шинэ нисэх буудал, 2020 онд Улаанбаатарт сүндэрлэх метро, гангын үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр гээд дэд бүтцийн салбарт чамгүй үр өгөөжөө өгөх хэлэлцээрүүд өрнөлөө.

Японы хөрөнгө оруулагчдын зүгээс монголын уул уурхай, дэд бүтцийн салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Гол сонирхож буй зүйл бол Тавантолгой. Тавантолгой дээр бүх орнуудад адилхан нөхцөл тавьж байгаа. Та бүхэн дэд бүтцэд хөрөнгө оруулалт оруулж, хөрөнгө оруулалтаа нүүрсээр, бэлэн мөнгөөр авч болно.

Японы хөрөнгө оруулагчид монголын уул уурхай, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Дараа нь бид шинээр хувьцаа гаргах IPO хийх үед тэрнээс бас судалж авч болно гэдэг зүйлийг хэлж байна.

Япон улс гангын үйлдвэрлэлээр дэлхийд нэгт явдаг. Зөвхөн монголын зах зээлд зориулсан биш өөр орны зах зээлд зориулсан гангын үйлдвэрлэлийн салбарт, олон жил яригдсан зэс хайлуулах үйлдвэрлэл, мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүний чиглэлээр хамтарч ажиллах боломжтой гэлээ.

Япончуудын зүгээс манай улсад хөрөнгө оруулах сонирхол хэвээр бий. Харин хөрөнгө оруулагчдад хэрхэн хандах, орчноо тодорхой болгох шаардлагатай байгааг манай улсан Засгийн газрын гишүүд болон бусад албаны хүмүүст сануулж байлаа.