УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.05.02

Та нар Алтангадас биш Алтангудас шиг байдаг

Дэд дарга сонгох тухай асуудал дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат Р.Гончигдорж гишүүнийг нэрээ татахыг удаа дараа санал болголоо.

Тэрээр Р.Гончигдоржийг Алтангадас фракцийн загалмайлсан эцэг гээд. Энэ фракцийн балгаар монголын ардчилал хүрэх түвшиндээ хүрч чадахгүй байгаа. Үнэн хэрэгтээ та нар Алтангадас биш Алтангудас шиг байдаг.

Мөн “Та би дарга, цэрэг болохын төлөө явахгүй ээ. Залуучуудаа араас нь дэмжиж ажиллана” гэж байсан. Энэ үгэндээ хүрэхгүй юмуу. Та ардчиллын буянаар олон албан тушаал хашиж байсан. Одоо шинэ гарч ирсэн залуучууддаа, эмэгтэйчүүддээ боломж олгоод нэрээ татаж болохгүй юу гэлээ.

УИХ-ын гишүүдийн нэр хүнд, байж байгаа байдал шалнаас дор орсон байна.

Түүнчлэн Бид нар энд бие биендээ зусардсан, нялгасан үг хэлсээр залхаж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн нэр хүнд, байж байгаа байдал шалнаас дор орсон байна. Ардчилал бол ард түмний өмч. Гэтэл та ардчиллыг төрүүлсэн, гаргасан мэтээр ярьж байна. Тиймд энэ үгийнхээ төлөө л дэд дарга хийхээ болих хэрэгтэй гэв.