Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймагт барихаар сонгожээ.
2013.05.13

Үйлдвэрийн бүс нутаг болгон хөгжүүлэх шаардлагатай

Монгол Улс шатахууны хараат байдлаас гарахын тулд газрын тос боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй.  Энэ санал хэд хэдэн УИХ, Засгийн газар дамнан яригдсан ч олигтой ажил болоогүй. Харин Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд энэ ажлыг дуусгана гэсэн амлалтыг өгсөн.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймагт барихаар сонгожээ. Сонгогдсон газарт үйлдвэр барихаар болсон ч бэлтгэл ажил эхлээгүй байна. Ямартаа ч 2015 онд эцсийн байдлаар хүлээлгэн өгөх шийдвэр гарчээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна тус аймагт төмөр баяжуулах үйлдвэр барих хэрэгтэй байгааг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар онцолж байна. Энэ нь ажлын байрнаас гадна тус аймагт нэмэр, хандив болохыг тооцоолжээ. Энэ утгаараа Дархан-Уул аймгийг үйлдвэрлэлийн бүс нутаг болгон хөгжүүлэх шаардлагатай байгаа.

Гол нь металлургийн томоохон суурь үйлдвэрийн хөгжлийг хиймээр байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: “Гол нь металлургийн томоохон суурь үйлдвэрийн хөгжлийг энд хиймээр байна. Өнөөдөр хаягдал төмрөөс хараат байдлаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр ажиллаж байна. Дээр нь улстөрчдийн оролцоо нилээн байдаг.

Тэгвэл хажууд нь хувийн хэвшлийнхэнд улсаас дэмжлэг үзүүлээд төмрийн хүдрийг нойтон баяжуулах, хорголжин төмөр, ширэм, арматур  хийх нойтон баяжуулалтын үйлдвэрийг эхний ээлжинд бариулах тал дээр Засгийн газар дээр орсон. Засгийн газрын түвшинд дэмжигдээд явж байгаа. Бондоос санхүүжүүлэх шийдвэр гарсан” гэв.