Дарханы газрын тосны үйлдвэрийг “Чингис бонд”-оор “босгоно”
Газрын тосны үйлдвэр манай улсад маш их хэрэгтэй. Энэ тухай ч дээр, дооргүй ярьсан. Бараг энэ асуудлыг ярих нь хэтэрч, хийх нь багадсан гэхэд болно. Тиймээс шатахууны хараат байдлыг эцэс болгох үүднээс Дарханы газрын тосны үйлдвэрийг энэ жилийн томоохон бүтээн байгуулалтад оруулж, манай улсын дансаар бэлнээр орж ирсэн 1,5 тэрбум ам.долларын бондын хөрөнгийн тодорхой хэсгийг зарцуулахаар болсон байна.
Үүнийг өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ж.Эрдэнэбат мэдээлсэн юм. Засгийн эрхийг барьж буй намын хувьд тэдний санал ямар ч саадгүй, торох юмгүй дэмжигдэж байгаа билээ. Тиймээс бүлгийн санал чуулганаар хэлэлцсэн ч дэмжигдэх нь ойлгомжтой.
Одоогоос жилийн өмнө Дарханы газрын тосны үйлдвэрийн шавийг тавьсан билээ.