С.Эрдэнэ: УИХ-ын Гишүүн, Хүн амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд
2013.01.16
Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө аваагүй иргэд оны шилжүүлэг эхлэхээр олгогдоно
“Хүний хөгжил сангаас олгосон 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдэд нөхөн олгох мөнгийг ирэх оны төсөвт тусгасан.
Энэ мөнгөө аваагүй иргэдийн бүртгэл байгаа учраас дахин бүртгэх шаардлагагүй. Харин 21 мянган төгрөгөө огт авч байгаагүй, энэ талаар бичиг баримт бүрдүүлээгүй иргэд холбогдох журмын дагуу бүртгүүлэх хэрэгтэй” гэсэн юм. Тиймээс 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэд ирэх оноос авч эхлэх нь тодорхой болоод байна. 2011 онд 33117 иргэн, 2012 онд 83905 иргэн аваагүй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд нь гаргажээ.