Нийгмийн халамж, ноосны урамшуулалд 748 тэрбум төгрөг зарцуулна
"2013 оны төсөв бол хуулийн хүрээнд цоо шинэ аргачлал журмаар боловсруулсан шинэчлэлийн төсөв юм" хэмээн Сангийн сайд Ч.Улаан онцлов. Монголчууд түүхэндээ анх удаа Төсвийн тогтвортой байдлын тухай болон Нэгдсэн төсвийн тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ хуулийн найруулгыг ч гэсэн олон улсын судалгааны томоохон байгууллагууд "чамбай" хууль болсныг онцолж байгаа. Тухайлбал Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд эл хуулийг сайтар хэрэгжүүлж чадвал Монгол Улсын эдийн засагт бас нэгэн том хамгаалалт болно гэдгийг тус банкны ахлах эдийн засагч Ян Хансен манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байв.
Нөгөөтэйгүүр 2013 оны төсөвт нийгмийн халамжийн зардлыг 60-70 хувиар танасан талаар түшээд онцолж буй. Гэвч харамсалтай нь өмнөх Засгийн газрын ард түмэнд өгсөн амлалт, биелүүлээгүй зорилтын үлдэгдлийг нөхөхөөр хэдэн зуун тэрбум төгрөгийн алдагдал төсөвт учрах нь. Бас нийгмийн халамжийн шинж чанартай зарлага бараг нэг их наяд руу дөхөх нь юм байна. Учир нь ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг нэмж тусгасан байгаа. Үүнд 240 тэрбум төгрөгийг баталсан. Харин 21 мянган төгрөгийн үлдэгдэлд Багануур дүүрэгт барихаар болж буй барилгын коллежийн төсөвтэй энэ тэнцэхүйц 32 тэрбум төгрөгийг төр ард түмэндээ бэлэглэнэ. Мөн орон нутагт эрх мэдэл хазайсан төсөв болсныг шинжээчид онцолсон. Орон нутагт л гэхэд 246 тэрбум, харин Нийгмийн халамжийн ерөнхий газрын урсгал зардалд 40 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна билээ.
Түүнчлэн Нийгмийн халамжийн шинэ хуулийн хүрээнд өмнө нь байсан халамжийг үргэлжлүүлэхийн хамт шинэлэг олон арга хэмжээг эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авахгүй байгаа ахмадуудад халамжийн тэтгэвэр олгохоор болж байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эхэд халамжийн тэтгэврийг, байнгын асаргаа шаардах иргэнийг асарч байгаа иргэнд олгох мөнгөн тэтгэмжийг 2-2.5 дахин нэмэгдүүлж буй. Хөдөлмөр эрхлэх чадваргүй, хүний асаргаа дэмжлэг хэрэгтэй иргэдийг хоол хүнсний дутагдлаас хамгаалах зорилгоор хүнсшшталон олгоход 17.9 тэрбум төгрөгийг төсөвлөж 200-аад мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Ингээд салбарт нийт 548 тэрбум төгрөгийг зарцуулах аж.
Гэхдээ сайн, муугаараа дуудуулдаг бас нэг зарлага бий. Энэ юу гэхээр шинээр мэндэлсэн хүүхэд, Монгол Улсын иргэн болж төрсөн бүх хүнд өмнөх засгийн. үед өгдөг байсан тэтгэмж сүүлдээ малаа хүртэл мөнгөөр щагнахаар шийдсэн нь тэр. Уг халамж ирэх онд ч хэвээрээ. Бүр 200 тэрбум төгрөгийг хониныхоо ноосыг дотоодын үйлдвэрт өгсөн: малчдад зүгээр л өгч орхино. Энэ нь нэг талдаа малын ашиг шимийг дотооддоо шингээх сайн талтай ч нөгөө талаасаа зарлага нь ихэдсэн 2013 оны төсөвт ачаалал үүсгэснийг эдийн засагчид хэлсэн. Халамжийн шинж чанартай дээрх мөнгөний тоог нэмбэл ДНБ-ий дөрвөн хувь буюу 748 тэрбум төгрөг гарч байна Энэ мөнгийг ард түмэн ямар ч эргэн төлөх нөхцөлгүйгээр авна гэсэн үг.
Ирэх оны нэгдсэн төсвийй тэнцлийг 387.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэя хэмжээний алдагдалтай байхааа баталсан. Уг алдагдал уул уурхайя бүтээгдэхүүний үнийн сөрөг хэлбэлзлээс үүдээд хоёр дахм нэмэгдэж магадгүйг Олон улсын валютын сангийн мэргэжилтнүүд тооцоолжээ. Эцсийн дүндээ үр ашиг нь энэ засгийн үед гарах эсэх, мөн шинэ төсөв 2013 онтойгоо хэрхэн золгохыг цаг хугацаанд даатгая.