2012.12.24

Баярын “шок”, баривчилгааны “шок”-д оржээ

Өнөөдөр Улсын их хурал дахь намын бүлгүүдийн хувьд 2012 оны сүүлчийн бүлгийн хуралдаан болж байгаагаараа онцлог юм.  

Бүлэг байгуулах гэж мөн ч их хүлээсэн

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, Ардын намын бүлгүүд хуралдах байсан ч хуралдсангүй. Ганцхан Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Шударга ёс эвслийн хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярыг зайсангийн хорих руу ачсан нь намын гишүүдийн хувьд “шок”-нд оруулахуйц хүнд цохилт болсон гэж хэлэхэд болно. Тиймээс тэд өнөөдөр гишүүдийн ирц хүрэлцэхгүй, хөдөө орон нутагт ажиллаж байгаа гэсэн шалтгаанаар хуралдаа ирсэнгүй.

Харин шинэ жилийн бэлгээ авсан Ардын намын бүлэг үдээс хойш хуралдахаар болсон байна. Өнөөдөр тэдний хурал оны эхний бөгөөд сүүлчийн хурал байх юм. Бүлэг байгуулах гэж мөн ч их хүлээсэндээ тэд. Тэд ч бүлэгтэй болсон баяраа тэмдэглээд бүлгийн хурлаа цагтаа хийсэнгүй бололтой.