Н.Энхболд: МАН-ыг бүлэгтэй болгох төсөл хоёр шалтгаанаар хойшилсон
2012.11.02

Н.Энхболд: МАН-ыг бүлэгтэй болгох төсөл хоёр шалтгаанаар хойшилсон

-Ерөнхийлөгч УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барьсан. Уг асуудлыг төсөвтэй хамт хэлэлцээд явна гэж байсан. Гэвч хойшиллоо. Ингэж хойшлох болсон шалтгаан юунд байв?

-Улс төрийн л шалтгаан байх шиг байна. МАН-ын бүл-гийг албажуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр зориуд хойшлуулж бүлэггүй байлгаж, энэ хооронд олон асуудлыг дангаараа шийдэх гэж л байгаа биз. Тэрнээс бүлгийн асуудлыг зориуд хойшлуулж, хэлэлцүүлэхгүй байх шалтгаан харагдахгүй л байна. Тэд яахав хойшлуулах тухай хоёр шалтгаан хэлж байна лээ. Нэгдүгээрт, УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй гэдэг юм. Тэр байтугай л юмыг хэлэлцэхгүй, ороогүй нь хэлэлцэгдээд явж болоод л байдаг. Эд өөрсдөө хүссэн юмаа нэг едрийн дотор хууль боловсруулж хэлэлцээд, маргааш нь баталдаг үзэгдлийг олон нийт харсан шүү дээ. Хоёрдугаарт, "бүлэг энэ асуудлыг судалж үзээгүй" гэдэг юм. Энэ бол шалтгаан биш л дээ.

-Тэгэхээр хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байдалд байгаа гэсэн үг үү?

-Бид анх ярьж, ойлголцохдоо төсөвтэй хамт хэлэлцээд дуусгачихна гэсэн бодол-той байсан. Гэхдээ төсвийг энэ долоо хоногтоо хэлэлцээд дуусчихгүй байх. Гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг үргэлжилсээр дараагийн долоо хоногт дуусах байлгүй дээ. Тэр үед ч бүлгийн асуудлыг төсөвтэй хамт хэлэлцээд шийдэх байх гэж бодож байна.

-Энэ хуулийн төсөл МАН-ыг л ганцхан бүлэгтэй болгох зорилгогүй биз дээ. Өөр бас бус асуудал байгаа юу?

-Хуулийн төсөлд ганцхан МАН-ыг бүлэгжүүлэх асуудлыг тусгасан юм биш л дээ. УИХ-ын дэгтэй холбоотой заалтууд бий. Зарим тодорхой асуудлыг хэрхэн хэлэлцэх талаар тусгасан. Байнгын хорооны гишүүдийн тоо, УИХ-ын гишүүн хдэн байнгын хороонд харьяалагдах ёстой юм гэдгийг тодорхой заасан байгаа. УИХ анхнаасаа л "Хамгийн ахмад настай гишүүнээр хурал удирдуулна" гэсэн заалтыг зөрчсөнөөс болж одоогийн хүндрэлд хүргэсэн. Энэ заалтыг хүртэл өөрчлөх заалт багтсан. Энэ бол дараа дараагийн УИХ-д хэрэгжээд явах заалт. Эд бүгдийг ажлын хэсэг болон тус тусдаа бүлэг дээрээ яриад зарчмын хувьд ойлголцоод зөвшилцсөн. Одоо хэлэлцэх үеэр ямар асуудал гаргах гээд дахиж бүлгээрээ ярина гээд байгааг сайн ойлгохгүй байна.

-Завсарлага авах хугацаан дээр бүлгүүд зөвшил-цөлд хүрсэн үү?

-Завсарлага хугацаатай байж болно гэдэг дээр зарчмын хувьд бүлэг дээрээ ойлголцсон. Хэлэлцэх үедээ нэг, хоёр хоногийн зөрүүн дээр гишүүд ярьж байгаад УИХ дээр л тохирчих байх.

-Маргааш / өнөөдөр / УИХ-ын даргын зөвлөлийн хурал болно. Та бүхэн УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх асуудлын тоонд багтаах талаар УИХ-ын даргад хандахуу?

- УИХ-ын даргын зөвлөлийн хурлын үеэр хэлэлцэх асууд-лыг жагсаалтад оруулаад дараагийн долоо хоногт хэлэлцэнэ гэж найдаж байна. Үүн дээр тохироод байх юм байхгүй. Байнгын хорооны хурал дээр МАН-ын бүлгийн дарга нь "Би өөрөө санаачлаад ч болов УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх асуудлын тоонд оруулна" гэж хэлж байсан. Мөн энэ долоо хоногт хэлэлцүү-лэхгүй гэж санал гаргасан АН-ын гишүүд хүртэл дараагийн долоо хоногт хэлэлцэнэ гэж ярьж байна лээ. Тэгэхээр тэд хэлсэн ярьсандаа байх байлгүй дээ. Гэхдээ өнөөдөр ярьснаа маргааш үгүйсгэдэг үзэгдэл их байгаа учраас учиргүй итгэж найдахад бас хэцүү л байна шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.