2012.05.16

''Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам'' хэрэгжиж эхэллээ

Нийгмийн даатгалын төв байгууллагаас 2012 оныг "Даатгуулагч таны төлөө" жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсад Нийгмийн даатгалын алба үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ойг тохиолдуулан даатгуулагч иргэд, тэдний ажил олгогчдод зориулан НДҮЗ-ийн 2011 оны 16 дугаар тогтоолоор баталсан "Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх" журмыг хэрэгжүүлж эхлээд байна. Журамд зааснаар нийгмийн даатгалын зохих төрлийн санд төлөх шимтгэлийн хөнгөлөлт эдлэх шаардлагыг хангасан ажил олгогчид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Талархал" хүргүүлэх бөгөөд уг "Талархал"-ын бичигт шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх үндэслэл, хөнгөлөлтийн хувь хэмжээ зэрэг мэдээллийг тусгасан байна.


Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт төлөвлөлтийн газар, Мэдээлэл тооцоолох сургалтын төвтэй хамтран уг журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг шуурхай хангаж ажиллаа. Энэ ажлын хүрээнд 18247 аж ахуй нэгж, байгууллага зөвхөн энэ онд гэхэд 3,2 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.