УИХ-ын гишүүн Н.Энхболд
2012.10.09
Н.Энхболд: Бүлэгтэй болгох тухай асуудал энэ долоо хоногт яригдана
УИХ дахь МАН-ын гишүүд өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудлыг авч хэлэлцсэн байна. Хуралдааны дараа УИХ-ынгишүүн Н.Энхболд мэдээлэл хийв. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Хуралдаанаар ямар, ямар асуудлыг авч хэлэлцэв?
-Энэ удаагийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, 2013 оны төсөв, мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн хийсэн ажилтай танилцаж, намынхаа байр суурийг тодорхойллоо.Бид 2013 оны төсөвт эдийн зас-гийн өсөлтийг тогтвортой хангахын зэрэгцээ нийгмийн чиглэлийн асуудлуудыг төсөвт тусгуулсан байх ёстой. Мөн 2013 оны төсөв урьд хийгдэж байсан хүрээндээ хийгдсэн байх шаардлагатай гэж үзэж байна. Энэ хүрээнд МАН-аас ажлын хэсэг байгуулан ажилдаа орсон.Харин УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг боловсруулах лын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан. Манай намаас УИХ-ын гишүүн М.Энхболд бид хоёр орж ажиллаж байна.УИХ-ын дэгтэй холбоотой нэлээд олон заалтыг тусгасан нэмэлт, өөрчлөлтүүд бий. Тухайлбал, байнгын хороодын бүрэлдэхүүний тухай, хуралдаан зохион байгуулах болон цаг хугацаа, ирцтэй холбоотой асуудлууд тусгагдсан.-УИХ-ын дэгийн тухай хуульд МАН-ын бүлгийг баталгаажуулах асуудал тусгагдсан болов уу?
-Манай намыг бүлэгтэй болгох асуудал тусгагдсан. Удахгүй ажлын хэсэг хуралдаж энэ тухай ярилцаад, УИХ-ын даргад өргөн барих аваас энэ долоо хоногийн ээлжит чуулганаар яригдана.-МАН-ын бүлэг баталгаажсанаар гишүүд байнгын хороонд орж ажиллах эрх зүйн орчин нээлттэй болно. Байнгын хороодын бүрэлдэхүүнийг хэдэн гишүүнтэй байлгахаар тогтсон бэ?
-Байнгын хороодын бүрэлдэхүүний тоо хуучин дэгээрээ 21 хүртэл гишүүнтэй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Нэг гишүүн гурван байнгын хороонд орж ажиллахаар төрийн ажил урагшлахгүй байгаа нь харагдсан. Тиймээс гишүүд хоёр байнгын хороонд харьяалагдана.Харин сайдаар ажиллаж байгаа тохиолдолд нэг байнгын хороонд орж ажиллана. Бүгд санал нэгдсэн гэж ойлгож болно.-УИХ-ын чуулганы завсарлагыг хугацаатай болгох асуудал хөндөгдөж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Чуулганы завсарлагын хуга-ааны хувьд одоогийн төсөлд эхний удаа тав, дараагийн удаа гурван хоног гэсэн тоо яригдаж байна. Бид асуудлыг гацаах биш зөвшилцөх үүднээс хугацааг урт байлгах ёстой гэсэн байр суурьтай байна. Тиймээс тав, гурав гэх тоог сунгах нь зүйтэй юм.-Анхдугаар чуулганыг УИХ-ын хамгийн ахмад гишүүн ахалж явуулах ёстойг өөрчилж, олонх болсон намын ахмад гишүүн нь Н.ЭНХБОЛД УИХ-ын гишүүндаргалах заалтыг нэмж тусгасан байсан. Аль ч нам олонх болоогүй үед асуудлыг яаж зохицуулах юм бэ?
-Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цолмон хуулийн заалт оруулж, өргөн барьсан. Хоёр нам хоёулаа парламентад 30 суудал авсан байна гэж бодъё. Тэр тохиолдолд яаж зохицуулах вэ гэдэг тухай бид ярил-цах болно.Үнэхээр энэ асуудлыг зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. Хэрэв асуудлыг зохицуулахгүй орхивол хуулийг дураараа тайлбарлаад, өөрсдийнхөө хүссэнээр асуудлыг шийдэж магадгүй гэсэн болгоомжлол байгаа. Тиймээс бид энэ асуудлыг дахиж ярих ёстой гэж бодож байна.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.