2025.06.13

Д.Ганмаа: Өрхийн эмнэлгийн хувьд ойлгомжгүй загвар модельтой учир олон хүндрэл учирч байна

ИХ-ын чуулганы /2025.06.13/-ны өдрийн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн Шинэчилсэн найруулгад нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганмаа асуулт асууж, хариулт авав.

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль шинэчилсэн найруулга өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байна. Өмнөговь аймагт Цагаан хад гэдэг газар байгаа.10 мянга гаруй суурьшилтай. Говийн бүсүүдээр явсан. Уулзалтын үеэр харж байхад хөл хөдөлгөөн ихтэй халдварт буюу халдварт бус өвчний эрсдэл маш өндөртэй. Хэт төвлөрсөн түр суурьшил гээд нэрлэчихсэн учраас зүгээр Ханбогд сумд байршилтай боловч засаг захиргааны нэгж байхгүй. Үүнтэй холбогдоод эмнэлэг байхгүй эмч гэж багийн ганц эмч байдаг. Эрүүл мэнд тусламж үйлчилгээний хүртээмж огт байхгүй. Эмийн чанарын талаар яриад ч хэрэггүй. Энэ асуудал  хойшлогдож орж ирэх гээд байгаад сэтгэл зовниж байна. Энэ дээр журмаар ч юм уу, судалгааны нөхцөл тоо датагаа ашиглаж байгаад ямар нэгэн шийдэл гаргах боломж бололцоо ажлын хэсгийнхэнд байсан уу, харсан уу, судалсан уу гэдгийг асууя.

Хоёрдугаарт өрхийн эмнэлгийн талаар санал нэг байна. Хувийн ч юм шиг төрийн ч юм шиг яг моделийг нь тодорхой болгоод боловсруулаагүй учраас хаягдаад байгаа. Сая нэрлэсэн том том суурьшлын олон хүмүүстэй хотхонуудад яах аргагүй өрхийн эмнэлэгтусламж ялангуяа жирэмсэн эхчүүд байдаг архаг өвчлөлтэй хүмүүс их байдаг. Группийн хүмүүс байдаг. Нялх нярай хүүхэдтэй вакцины асуудал энэ бүгд хаягдаж хол явах шаардлага гаргадаг учраас үүнийг журамдаа ямар нэгэн байдлаар тусгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Үүнийг саналдаа тусгаж өгөөрэй гэж хүсэж байна.

Гуравдугаарт Хот тосгоны эрх зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2024 оны 6 сарын 5-ны өдөр анх баталсан юм байна. Гэтэл жилийн ч хугацаа өнгөрөөгүй байхад өөр өөрчлөлт оруулаад ирэхээр Хууль тогтоомжийнхоо хуультайгаа нийцэж байгаа юу?

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан хариуллаа.