“Монгол орны хөгжилд” чуулга уулзалт 18 дахь удаагаа зохион байгуулагдлаа
2025.05.23

“Монгол орны хөгжилд” чуулга уулзалт 18 дахь удаагаа зохион байгуулагдлаа

Их Британи дахь монголчуудын уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны хөгжилд” чуулга уулзалт 18 дахь удаагаа Оксфорд хотноо тус их сургуулийн Эх дэлхийн шинжлэх ухааны сургуульд боллоо.

Энэ жилийн хувьд “Монголын ирээдүй: Залуусын нүдээр” сэдвийн дор гадаадад ажиллаж, сурч буй монголчууд төдийгүй гадаадад төрж, өссөн монгол залуусыг өөр хооронд нь холбох, улмаар тэдний мэдлэг, ур чадварыг Монголын нийгэм, бодлогын түвшинд хэрхэн оролцох боломж бий болгох талаар яриа, хэлэлцүүлэг өрнүүллээ.

УИХ-ын гишүүн М.Мандхай арга хэмжээний хоёрдугаар хэсэг буюу панел хэлэлцүүлэгт оролцон панелистуудын хамт орчин үеийн шинжлэх ухаан, технологийн инновац нь Монголын уламжлалт нүүдэлчин ахуйтай хэрхэн хорших, мөнхүү бэрхшээл учруулах, Монгол улсад хэрэгжиж байгаа инноваци, шинэчлэлийн талаар мэдээлэл өгч олон талт, сонирхолтой саналуудыг залуучуудтайгаа солилцлоо.