Б.Жаргалан: Ардчилал амьд байгаагийн илэрхийлэл нь талбай дээр байгаа залуус юм
2025.05.19

Б.Жаргалан: Ардчилал амьд байгаагийн илэрхийлэл нь талбай дээр байгаа залуус юм

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Төрийн ордонд ажиллаж буй сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Би энэ асуудлаар удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд нийтийн албан тушаалтны хувьд орлогоо нотлох үүрэгтэй. Холбогдох газрууд нь ч шалгах үүрэгтэй. Үүнийг дэмжинэ. Залуучууд гадаа үзэл бодлоо  илэрхийлж байгаад баяртай байна.

Монголын ардчилал ухарч байгаа талаар бид удаан ярьсан. Ардчилал амьд байгаагийн илэрхийлэл нь талбай дээр байгаа залуус юм. Өнөөдөр намын бүлгийн хурлаар нийслэлийн 24 мега төслийг танилцуулаа. Мөн энэ долоо хоногт багтаан УИХ засгийн газрын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг батлах ёстой. 24 төслийн эрэмбэ, дэс дараа, санхүүжилтэд бид маш их ач холбогдол өгдөг.

Одоо үүссэн улс төрийн асуудлыг бүлэг ээлжит бусаар хэлэлцэх байх. Бүлгийн дарга О.Цотгэрэл гадаад томилолттой байна. Маргааш ирнэ. Бид Ерөнхий сайдын мэдэгдэл, холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын дүгнэлтийг харзнасан. АН бүлэг дуудаж, энэ асуудлаар тайлбар авахыг үгүйсгэхгүй.