2025.04.17

Б.Уянга: Үнийн индекстэй холбоотой хөдөлгөөн хийх асуудлыг журмаар тодорхойлох эсэхийг тодруулна уу?

Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2025.04.17/--ний өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

Биржийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоор төсөл орж ирж байна. Ирсэн байгаа материалтай танилцхаар 6 гол агуулгыг хөндөж байна. Хэлэлцэх эсэхийг нь бүгдээрээ сайн тунгааж шийдэх ёстой байх аа! Санал нэгдэж байгаа ганц зүйл нь уул уурхайн бүтээгдэхүүний дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрт биржээр дамжуулан арилжихыг нээж өгөх ёстой. Энэ бол орхигдсон байсан зүйл. Гэхдээ өгүүлбэр нь болно гээд төгсчихсөн байх юм. Ямар учиртай юм бол. Хэрэв хэлэлцэх нь шийдэгдэх юм бол ажлын хэсэгт орохдоо "арилжина" гэдгээр нь оруулах ёстой байх.

Хоёрдугаарт, зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөн хийнэ гэх. Чанар дээр бол О.Батнайрамдал гишүүнтэй санал нэг байна. Чанар бол нэлээд хэцүү зүйл. Манай нүүрсний чанар сайн байвал үнэ өсөх юм. Үүнийг тогтооход хэцүү. Үнийн индекстэй холбогдуулан Б.Дөлгөөн захирал хариулах байх.

Гуравдугаарт, Цөмийн энергийн агентлагийг байгуулах нь миний л ойлгосноор мөн хуульч гишүүдийн хэлснээр тусдаа үзэл баримтлалтай орж ирэх ёстой. Үнэхээр шаардлагатай бол тусад нь оруулаад явмаар юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд ажиллаж байсны хувьд дотор ажиллаж байгаа хүмүүсийнхаа ямар чадвартайг мэдэж байгаа. Урантай холбоотой асуудал дээр дугарсан гишүүд нь адлуулаад, яам нь олигтой хариултыг өгөхгүй л байгаа. Цөмийн энергийн алба нь бол байгаа. Цаанаа олон улсдаа хүлээсэн үүргээрээ мэдээллээ өгөөд явах субъект нь байж л байгаа. Тэгэхээр энэ асуудал эргэлзээтэй болоод явчхаж байгаа юм.

Дөрөвдүгээрт, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь бүтээгдэхүүн солилцох "гэрээ" буюу томоохон бүтээн байгуулалтаа дэмжье гэх. Энэ нь одоогийн хуульд байгаа л заалт. Стратегийн гэдэг үгийг нь л авч байгаа юм билээ.

Тавдугаарт, биржийн арилжааны үнэд ам нөхцөлийг эргэн сэргээхтэй холбоотой асуудал. 14.1 гэсэн заалт "д парламент" дээр харагддаггүй Ц.Туваан сайд аа. Зөвхөн татхаар харагдаад байдаг. Хэлэлцүүлэг яаралтай гээд хийгдээгүй. Ямар нэгэн байдлаар "д парламент" дээр орж ирэхдээ яг энэ заалт нь орж ирээгүй. Хэн ч мэдээгүй! Үзэл баримтлалтай болохоороо олон улсын худалдааны танхимаас гарсан журмыг батална гэх. Танхимаас журам баталдаггүй. Үүнийг хэрхэх вэ?

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан