Ус, цаг уурын 20 гаруй өртөө, 100 гаруй харуулын байрыг байгальд ээлтэй технологиор барина
2025.04.09

Ус, цаг уурын 20 гаруй өртөө, 100 гаруй харуулын байрыг байгальд ээлтэй технологиор барина

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр /2025.04.08/ эхэллээ. Зөвлөгөөнд айгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, ЦУОШГ-ын хэлтсийн дарга нар, харьяа 4 байгууллага, 21 аймгийн УЦУОШТ-үүдийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцож өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудын алдаа оноо, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

С.Одонтуяа "Салбарын сайдын зүгээс уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж байгаа энэ үед Цаг уур, орчны шинжилгээний салбарт технологийн шинэчлэл хийх ажилд онцгойлон анхаарч байгаа. Технологийн шинэчлэлийн хүрээнд 21 аймгийн агаарын чанарын автомат станцтай болгох, дэлхийн стандартад нийцсэн лабораторитой болгох, цаг агаарт жилийн турш зориудаар нөлөөлөх техникийн боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн. 
Мөн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарт хийх эрх зүйн шинэчлэлд албан хаагчдын нийгмийн баталгааг хангах өөрчлөлтүүдийг тусган хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Ус, цаг уурын ажилчдын ажиллах нөхцөлийг хангах хүрээнд 20 гаруй өртөөний барилга, 100 гаруй харуулын байрыг байгальд ээлтэй технолигоор барихаар төлөвлөж байгаа" гэлээ.