Б.Дэлгэрсайхан гишүүн Дорноговь аймагт ажиллалаа
2025.04.06

Б.Дэлгэрсайхан гишүүн Дорноговь аймагт ажиллалаа

Тэрээр, тойрогтоо ажиллаж, 8 сард зохион байгуулах "Тэнгэрийн хутагт" аялал жуулчлалын фестивалийн үйл ажиллагаатай холбоотой уулзалт зохион байгууллаа.

Саран хөхөө театрт Дорноговь аймгийн Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд Дэлхийн энергийн төв- Хамарын хийдэд зохиогдох "Тэнгэрийн хутагт" хэмээх аялал жуулчлалын фестивалийг 8 сард зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан энэхүү чиглэлээр хэрэгжүүлэх гэж буй төлөвлөгөөт ажлын талаар хувиараа бизнес эрхлэгчид, ААН байгууллагуудын төлөөллүүд болон аймгийн Аялал жуулчлалын холбооны гишүүдэд /450хүн/ мэдээлэл өгч, санал солилцлоо.