
2025.04.01
АТРЫН IV АЯН ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд оролцож, Монгол Улсын хэмжээнд “Атрын IV аян”-ыг эхлүүлж буйг зарлалаа. Монгол орны өнцөг булан бүрээс хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл 600 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Атрын IV аян”-тай холбоотой хэлсэн онцлох эшлэлүүд:
- “Атрын IV аян” үндэсний аюулгүй байдлын баталгаа болж чадсан аян байна.
- “Атрын IV аян” ухаалаг, дэвшилтэд технологи бүхий экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйг бий болгоно.
- Засгийн газрын тэргүүлэх зорилт хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлнэ.
- “Атрын IV аян”-г төр, хувийн хэвшлийн түншлэл, тариалан эрхлэгчдийн хамтын оролцоотойгоор өндөр үр дүнтэй хэрэгжүүлнэ.
- “Атрын IV аян” гол зорилго нь газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгож, хөдөө аж ахуйн хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлнэ.
- “Атрын IV аян” Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаж хэрэгжинэ. Улсын үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 70-80 хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьсан.
- “Атрын IV аян”-г Хөдөөгийн сэргэлт, нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутагт шилжин ирж буй залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх бодлогыг уялдуулахаар төлөвлөж байна.