2025.03.31
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг олон улсын түвшинд хүргэх шаардлага байна!
УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бейсен салбарын сайд нараас асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:
Сайдын багцаас хэмнэлтүүдийг хийгээд, ЭМД-ын санд төвлөрүүлээд, ЭМД-ын сан дээр эрсдэлийн санг бий болгосон. Үүнээсээ бид төлбөр тооцоогоо хийснээр 2024 оныг амжилттай давсан. Давахдаа ЭМД-ын санг 15%-ийн өсөлттэйгөөр 2025 оны төсвөө батлуулсан. Энэ нь 300 гаран тэрбум байсан ч, өнгөрсөн 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудад өгөх ёстой байсан төлбөрийг төлж барагдуулсан. Ингээд үндсэндээ 1,9 их наяд орчим төгрөгийг эрүүл мэндийн байгууллагууддаа энэ жил хуваарилалт хийж байгаа. Үүн дээр бид нэн шаардлагатай тусламж үйлчилгээнүүдээ бүгдийг нь санхүүжүүлэхээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад байгаа мөнгөө бүгдийг нь хуваарилж байгаа.
Цаашдаа бид ямар нэгэн асуудал байхгүй шийдье гэвэл эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг олон улсынх нь түвшинд хүргэж, ДНБ-ий 6%-д хүргэх шаардлага байна! 2025 онд нэмэгдээд тавигдсан төсөв нь нийтдээ ДНБ-ий дөнгөж 3%-д хүрч байгаа. Энийг бид нар ямар ч зохицуулалт хийгээд өсөн нэмэгдэж байгаа тусламж үйлчилгээнд бүгдийг нь хүргэх боломжгүй. Жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлж 2026 онд ДНБ-ий 4%, 2027 онд 5%-д хүргэхгүй бол ЭМД-ын сангийн өнөөдрийн байж байгаа энэ санхүүжилтээр хүссэн хэмжээний санхүүжилтийг өгөх боломж байхгүй.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан