
2025.03.18
Туурга улс минь хүчирхэг байг, Тусгаар тогтнол минь мөнх байг...
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийн мэнд дэвшүүлснийг хүргэе.
1921 оны гуравдугаар сарын 18-ны энэ өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтаа тунхаглаж байсан.
1946 онд энэ өдрийг Монгол цэргийн баяр болгон тэмдэглэхийг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталж, дараа нь 2003 онд УИХ-аас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийг баталж, гуравдугаар сарын 18-ныг “Монгол цэргийн өдөр” болгон, нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.
Туурга улс минь хүчирхэг байг
Тусгаар тогтнол минь мөнх байг
Эр цэргүүд минь эрэлхэг байг
Эх орон минь бүтэн байг...
УИХ-ын гишүүн Ч.Ундрам