Ус хангамжийн Баруун эх үүсвэр ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно
2025.04.21

Ус хангамжийн Баруун эх үүсвэр ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно

Хотын дарга Х.Нямбаатар өнгөрөгч Бямба /2025.04.19/ гарагт Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төслийн явцтай танилцаж, тулгарч буй зарим асуудлыг холбогдох албаныхантай хамтран шийдвэрлэлээ.

Төслийн хүрээнд:

  1. Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах юм. Дэвшилтэд технологиор усыг гүн цэвэршүүлэх тус эх үүсвэрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая шоо метр буюу 65 хувиар нэмэгдүүлнэ.
  2. Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж байна. Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хотын ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийн зохистой бөгөөд хариуцлагатай менежмент бүрдэнэ.
  3. Салбарын тогтвортой байдлыг хангах ажлуудыг хэрэгжүүлж байна.

Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулна.