![“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэнэ](http://uchral.mn/media/news/original/2025/01/20/1687e68d18cab07e6524dfa59f2d7376.jpg)
2025.01.20
Улстөр
“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн О.Саранчулуун энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Тодруулбал:
- Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ./
- “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал
- “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг тус тус хэлэлцэх аж.
ШИНЭ МЭДЭЭ
![](http://uchral.mn/media/news/106x106/2025/01/30/824e2f91b71ccc39ab94b05d2b5c009a.jpg)
![](http://uchral.mn/media/news/106x106/2025/01/31/a87ff679a2f3e71d9181a67b7542122c.jpg)
![](http://uchral.mn/media/news/106x106/2025/01/25/87287b04ef1d022479b6a0b2fee37e41.jpg)