2025.01.16
Эдийн засаг, Худалдаа
П.Сайнзориг Зээлийн хүүг бууруулахад анхаарах ёстой
УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Нинжбатын Ууганбаатарыг, гишүүнд Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг дэвшүүлсэн юм.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.