2025.01.15
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Ураны гэрээнд манай улс анх удаа өөрсдийн гэрээний драфт дээр ажиллаж хэлэлцээ хийж чадлаа
УИХ-ын чуулганы /2025.01.10/-ны өдрийн хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан билээ. Үүний үр дүнд уранаа ашиглах дуусдаггүй яриаг дуусгалаа. 1998 оноос эхэлсэн энэ дуусдаггүй яриаг дуусгаж, авлига ашиг сонирхлын дунд 28 жил гацсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 14 мега төслийн нэг Монгол – Францын уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-ын босго давлаа. Монголчууд Монголдоо, Монгол хүндээ үр өгөөжтэй, харилцан ашигтай, хамтран ажиллаж чаддаг, хэлэлцэн тохирч болдог гэдгийг батлан харууллаа.
Эх орныхоо эрдэнэс баялгийн эзэн иргэн Үндэсний баялгийн сан дахь дансаараа нь шууд харж хянадаг, шударгаар хүртэх эрхээ эдлэх, эрх зүйн эрүүл, ил тод орчин бүрдүүлсэн зөв жишгийг хамтдаа бүтээлээ.
Үндсэн хуулийн 6.2-т үндэслэн заасны дагуу Монголын баялгийнхаа 51-ээс доошгүй хувийн өгөөжийг ард түмэн хүртэх болно.
Анх удаа хөрөнгө оруулалтын гэрээнд өгөөжийн тохируулга хийж өөрсдийн санхүүгийн модель дээр өөрсдийн гэрээний драфт дээр ажиллаж хэлэлцээ хийж чадлаа.
- Бүтээн байгуулалтын явцад 60 хувь, олборлолт эхлэхэд 90 хувь нь Монголчууд байж, аль ч улсын мэргэжилтэнтэй ижил түвшинд үнэлэгдэж ажил эрхэлбэл 7-12 сая төгрөгийн цалин хөлс авахаар тохирч чадлаа.
- Өмнөх гэрээ хэлцлийн алдаа оноог ухаарал, сургамж болгон, Монголын төр, Монгол мэргэжилтнүүд өөрсдөө санхүүгийн модель загвараа боловсруулж, ухаарч, өрөнд орохгүй, эрсдэл үүрэхгүй, ноогдол ашиг нь хойшлохгүй хувилбарыг сонгон авч, хэлэлцэн тохиролцлоо.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн орны нэг, дэлхийн их гүрний нэг Францтай хамтран ажиллаж, Европын 8 оронд Монголын говьд дэвшилтэт технологиор олборлосон, цэвэр эрчим хүч нийлүүлж эхлэх нь дараа дараагийн гадаадын хөрөнгө оруулалтыг урин дуудах, манай орны дэлхийн тавцан дахь итгэлийг өсгөх, геополитикийн зэрэг олон талын үр өгөөж өгнө.
“Оюу толгой” төслөөс хойших гуравдагч хөршийн хоёр дахь том төслийг эхлүүлэх түүхэн шийдвэр гарган манлайлж ажиллахад дараах эрхэмүүд чухал үүрэг гүйцэтгэсэнийг онцлох нь зөв юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргаар ажиллаж байхдаа ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд асан, Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ахласан ажлын хэсэг, УИХ-ын эрхэм гишүүд. Мөн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга "Эрдэнэс Монгол" нэгдлийн захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, мэдлэг чадвараа зориулсан мэргэжлийн эдийн засагчид, хуульчид, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр, зүтгэлээр гуравдагч хөршийн хоёр дахь том төслийг эхлүүлэх боломж бүрдлээ.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
2025.01.08
Монгол Улс цөмийн салбартаа шинэчлэл хийлээ
2025.01.03
Монголын хаанаас ч интернетэд холбогдоно
2024.12.30
Н.Учрал: Хархорум гэдэг бол дэлхийн брэнд
2024.12.27