2025.01.05
Зам, Тээвэр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын дарга Х.Нямбаатар нар Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 5-ны ням гарагт тус Шуурхай штаб хуралдаж Туулын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ