МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улс цөмийн салбартаа шинэчлэл хийлээ
2025.01.03
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Монгол Улс цөмийн салбартаа шинэчлэл хийлээ

Олон жил яригдсан, олноороо талцан маргадаг уран төсөл урагшилна

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэж батлагдсан. Энэ хөтөлбөрт дөрвөн жилд хэрэгжүүлэх 14 мега төслийг тодорхойлсон байгаа. Эдгээр төсөлд Монгол-Францын хамтарсан ураны төсөл багтсан. Ер нь энэ төслийг хэрэгжүүлэх асуудлыг аль 1997 оноос ярьж байсан боловч эрх зүйн орчин нь тодорхойгүй байсаар ирсэн. Тиймээс шаардлагатай эрх зүйн орчныг бэлдэх хүрээнд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа /2024.11.21/. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар хуулийг хуулийн өргөн барихдаа стратегийн ач холбогдол бүхий цацраг идэвхт ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн Монголын Засгийн газрын эзэмших хувь, нөөц ашигласны төлбөр тооцох, татвар, үйл ажиллагаанд тавигдах шаардлага зэрэг олон асуудлыг тодорхой болгох, хуулийн ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг тодорхой болгох зорилгоор энэхүү хуульд өөрчлөлт оруулж байгаа хэмээн онцолсон юм.

Цөмийн энергийн тухай хууль нь найман бүлэг, 51 зүйлтэй аж. Уг хуульд өмнө нь 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.

Түүнчлэн Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай бие даасан хуулийн баталж, мөрдөж эхлэснээс хойш даруй 15 жил өнгөрсөн хэдий ч тухайн төрлийн ашигт малтмалын үндсэн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн туршлага байхгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Н.Учрал сайд дурдсан.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх зорилтыг тусгаж, улмаар  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Өнөөгийн байдлаар Монгол Улс 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд аравдугаарт эрэмбэлэгдэж байна. 

Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалын эрэл, хайгуулыг эрчимжүүлж,  олборлолт, ашиглалтыг  олон улсын жишиг стандартад нийцүүлэн  хэрэгжүүлэх нь экспортын орлого нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, түншлэлд чухал ач холбогдолтой юм байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн, олон улсын сайн туршлагыг үндэслэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Цөмийн энергийн тухай хуулийн төсөлд тусгагдсан онцлох заалтууд: 

  • Хуулийн төсөлд Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох бүрэн эрхийг Улсын Их Хуралд олгосон. Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбар буюу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор тусгав.
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн суурь, өсөн нэмэгдэх, тусгай гэсэн төрлүүдийг хуульчилж, суурь АМНАТ нь ашигт малтмалын борлуулалтын орлогын 5 хувь байхаар, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын  зах зээлийн үнийн өсөлтөөс хамаар 0-9 хувь байхаар, харин тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Улсын Их Хурал тогтоох нь зүйтэй хэмээн үзэв.
  • Цөмийн энергийн салбарын гадаад хамтын ажиллагаа, экспорт өргөжиж байгаа нөхцөлийг харгалзан гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох, мөн цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр экспорлохгүй байх заалтыг мөн тусгав.
  • Цацраг идэвхт ашигт малтмал ашиглахтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангаж, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг бүрдүүлж, тайлагналтыг хэрэгжүүлэх журмыг төсөлд тусгав.
  • Цөмийн энергийн  салбарт хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг тусгай зөвшөөрлийн хугацаатай ижил болгон өөрчлөх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзэв.

Ийн тус хуульд дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчин бүрдэж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх Үндсэн хуулийн зарчим хэрэгжих нөхцөл хангагдах юм.

Мөн тухайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ төрлийн үйлдвэрийг хөгжүүлэх, төсвийн орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлж,  дэвшилтэт технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлж, мэргэшсэн боловсон хүчний нөөц бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг бий болгохоос гадна Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болох нөхцөл бүрдэнэ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 

"Цөмийн энергийн тухай хууль батлагдаж хууль, хөрөнгө оруулалтын гэрээ хоёрыг хамтад нь хэлэлцдэг буруу жишгээс саллаа. Хуульд нийцүүлж хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийгддэг улс эх орны эрх ашиг, ирээдүй хойч үед хэрэгтэй зөв жишгийг тогтоолоо. "Оюу Толгой" төсөл шиг гэрээний алдаа дахин давтахгүйн тулд АМНАТ-ын дээд таазын хязгаарыг өөрчилж өсөн нэмэгддэг орчныг хуулиар бүрдүүллээ. 27 жил гацсан ураны төсөл, бусад төсөл хөтөлбөрүүд урагшилж, улс эх орон, ард түмэнд ашигтай байх нөхцөл бүрдлээ. Гадны хөрөнгө оруулагчдад таатай хөрөнгө оруулалт, тодорхой хууль эрх зүйн орчин бий боллоо. Хамтарч ажилласан УИХ-ын гишүүд, салбар бүрийн эрдэмтэн судлаач, ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлье" гэв.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0083
Controller Execution Time ( User Module / Page )  0.4646
Total Execution Time  0.4729
  GET DATA  
$_GET['id']   11162
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,683,360 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/98487
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11162' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11162' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11162 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11162'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11162' 
0.0006   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11162 ORDER BY sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11162' 
0.0093   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '98487' 
0.4403   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11162 OR `map`.`user_id` = 11162) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)