МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Найдалаа: 20-р зууны эхээр Монголд НЭГ л хувьсгал болсон
2024.12.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Найдалаа: 20-р зууны эхээр Монголд НЭГ л хувьсгал болсон

Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой тохиож байна. 

Түүхэн эл өдөртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Найдалаа өөрийн цахим хуудсандаа “20-р зууны эхээр Монголд НЭГ л хувьсгал болсон - Үндэсний эрх чөлөөний хувьсгал. Бидэнд номлож итгүүлсэн шиг нэг нь Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, нөгөө нь Ардын (пролетарийн) хувьсгал биш. 

Нэг зорилго, нэг үзэл санаагаар нэг үеийнхэн үхэж сэхэж буухиалсаар 1911 ба 1921 оны үр дүнд хүрсэн нэг л хөдөлгөөн, нэг л хувьсгал. Энэхүү Үндэсний хувьсгалын үзэл санааг 1924 онд хүчээр мөхөөсөн ч харин улсыг нь, үр удмыг нь, хүсэл тэмүүллийг нь мөхөөж чадаагүй... 

Түүхч, судлаачид бодит түүхийг бүр илүү бодитоор нь ярих, гаргах цаг нь иржээ” хэмээн нийтэлжээ. 

ШИНЭ МЭДЭЭ