Эрүүл мэндийн салбарт хэрэгцээтэй сургалтын болон бусад тоног төхөөрөмж гардуулав
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт хэрэгцээтэй сургалтын болон бусад тоног төхөөрөмжийг аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа шийдвэрлэж байсан билээ.
Хөрөнгө оруулалт хийгдсэн тул тэрээр орон нутагтаа ажиллах үеэр ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ, ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВҮҮДЭД тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч хамт олонд ажлын амжилт хүслээ.
“Нутгийн хишиг" хөтөлбөр, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр цахим сургалтын тоног төхөөрөмжийг 88 сая төгрөг, ариутгал хатаагуурын тоног төхөөрөмж 178 сая төгрөг, 44 сая төгрөгийн найман төрлийн хавдрын эрт илрүүлгийн урвалж оношлуурууд тус тус багтаж байгаа юм.
Энэхүү үйл явдал нь эмч эмнэлгийн мэргэжилтэн тасралтгүй сурах, мэдлэг чадвараа дээшлүүлэх, анхан шатны ЭМБ-уудыг чадавхжуулахад чухал ач холбогдолтойн дээр ариутгал халдваргүйтгэл, хавдрын онош зэргийг тогтооход чухал шаардлагатай хөрөнгө оруулалт болж байна.