МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслийг эргүүлэн татлаа
2024.12.23
Хууль, эрх зүй

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслийг эргүүлэн татлаа

Энэ сарын 19-ны өдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан ч олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байв. 

Улмаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар өргөн барьсан "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай" хуулийн төслөө эргүүлэн татлаа. 

Энэ талаар хууль санаачлагч  УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл хэлэхдээ “Иргэдээс ирүүлж байгаа санал шүүмж, хууль өргөн барьсан гишүүд ярилцаж байгаад хуулийн төслөө эргүүлэн татлаа. Гэхдээ жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд тулгамдаж буй ажиллах хүчний асуудал, тогтвортой хариуцлагатай ажилтны асуудал мөн татварын дарамтын талаар үргэлжлүүлэн судалгаа хийх болно. 

Энэхүү хуулийн төслийг өргөн барихдаа судалгаа тооцооллыг дутуу хийсэн, олон нийтэд мэдээллийг бүрэн гүйцэд өгөөгүйгээс үүдэн нийгэмд бухимдал төрүүлсэнд уучлал хүсье. Уг асуудлын хүрээнд дахин судалж та бүхэнд мэдээлэл хүргэх болно” хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ