МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.20
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ж.Золжаргал: Худал тоо баримт дээр үндэслэхээр, гарах шийдвэр нь ч худал байж таарна!

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /2024.12.19/-ний өдөр хуралдсан. Хуралдаанд Агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргын мэдээллийг сонссон юм. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

Агаарын бохирдлын 55% нь гэр хорооллоос, тоосонцор ПМ-ын 17% нь гэр хорооллоос гэдэг тоо худал. Худал зүйл дээр үндэслэхээр гарах шийдвэр нь худлаа байж таарна. Нүүрснээс гарч байгаа утаа өвөл гарч ирдэг. Хэрвээ 50% нь байсан юм бол зун хааччихсан юм. Ингээд худлаа үр дүн, тооноос болоод гол асуудал нь машин юм шиг яриад байна. Зун машин явдаг. Утаа байдаггүй шүү дээ. Хортой элементүүд бол бий. Бидний айгаад байгаа утаа чинь байхгүй. Тэгэхээр худлаа дүгнэлт хийсэн учраас цахилгаан машиныг татвараас чөлөөлөх асуудал ярьж байгааХятадын цахилгаан машиныг утаагаар далимдуулж дэмжих нь Монголын бодлого биш.

Дараагийн асуудал нь хий. Утаанаас болоод хийг дэмжих. Хий хэрэгтэй. Гэхдээ ОХУ-ын хийг дэмжих нь Монголын бодлого биш! Хашаандаа дулаан байшин барихад ипотекийн эх үүсвэр олгоно гэж ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан ч санхүү дээр нь эх үүсвэр тавиагүй. Төсөв дээр маш их ярьсан. Одоо байхгүй. Хий ашиглаад болох юм бол Монголын хийг ашиглана. Савлагаатай пропан-бутан юм бол түүнтэй төстэй нүүрснээс ДМЭ гэдэг хий гаргах ТЭЗҮ хийгээд баталчихсан. Хэрэв байгалийн хий юм бол Багануурын нүүрс дээрээс үйлдвэрлээд байгалийн хий гаргаад түгээх ТЭЗҮ хийгээд баталчихсан. Бас хэдэн жилийн өмнө. Цахилгаан станц 350 тэрбум төгрөгийг жил болгон түлшний татаас болгож өгч байна гэсэн. Түүнийгээ одоо хийж өгье гэх жишээний. 350 тэрбум төгрөгөөр 100мвт цахилгаан станц барина. 5 удаа баривал 500мвт. Үүгээр 150 мянган айлыг хангана. Энэ нь цахилгаан халаалтаар болоод дулаанаар. Гэр хорооллын босоо чиглэлүүдийн дунд тус бүр нэг станц барихад нэлээн хэсгийг нь хангачихна.

Дараагийн асуудал нь түлш. Энэ дүгнэлт дээр би харсан. Баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийх хэрэгтэй. Үнслэг бага байх ёстой. Байгаль орчны сайдын ярианд гарсан. Дэгдэмхий чухал гээд. Хоёрдугаарт нь үнслэг. Үнс өндөр байна. Үнс, чийг өндөр байхаар тал нь шатдаггүй материал. Шатахгүй материалаас угаарын хий гарна, дутуу шатдаг. Яндангүй бүс гэдгийг хийгээд, түүндээ татаасныхаа мөнгөөр цахилгаан станцуудаа бариад алхам, алхмаар явъя. Айхтар маргаад байхаас илүүтэйгээр шийдлийг зурмаар байна.

ШИНЭ МЭДЭЭ