2024.12.19
Гадаад харилцаа
Гадаад бодлого, дипломат албыг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар байнгын хорооны гишүүдтэй санал солилцлоо
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцлаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын гадаад орчин буюу олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн үед олон улсын анхаарлыг татаж буй үйл явдлын өрнөлийн талаар товч танилцуулж, манай гадаад бодлого, дипломат албыг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар хорооны гишүүдтэй санал солилцсон юм.