МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн нь маш том дэвшил
Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа:
2024.12.19
Улстөр

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн нь маш том дэвшил

Монгол Улсад ардчилал сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд найман удаагийн сонгуулиар баталгаажиж, ард түмэн УИХ-ын гишүүдийг сонгож ирсэн. Анхны парламент 1992 онд УИХ-ын 76 гишүүнтэй байгуулагдахад, Монгол улс 1,5 сая хүн амтай байсан. Үүнээс хойш 30 жилийн дараа манай улсын хүн ам 3,4 саяд хүрсэн ч парламентын гишүүдийн тоонд өөрчлөлт ороогүй юм. Энэ нь эрх мэдлийн хэт төвлөрөл үүсгэж, УИХ-ын гишүүд сонгогч иргэдээс алсарч байна гэсэн олон шүүмжийг дагуулж байсан. Үүнээс гадна нийгмийн салбар, салбарын төлөөлөл өнөө цагийн сонгуулийн тогтолцоогоор УИХ-ын гишүүнээр сонгогдоход санхүүгээс эхлэн, цөөнгүй хүндрэл, бэрхшээлтэй тулгардаг байлаа.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд туссан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2024 оны сонгуулиар УИХ-ын гишүүдийн тоо 126 болж, намууд нэр дэвшүүлэхдээ 2024 онд 30 хувь, 2028 онд 40 хувь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан ба жагсаалтыг хүйсээр сөөлжих буюу 1:1 байх дэвшилтэт зохицуулалтыг тусгасан. Энэхүү эрх зүйн шинэчлэлийн үр дүнд УИХ-ын гишүүд 126 болсноор иргэд, сонгогчидтой илүү ойр сайн ажиллах боломж бүрдсэн. Гаргасан бодлого, шийдвэрээ иргэдэд тайлбарлаж, таниулна. Нөгөө талдаа тулгамдаж буй асуудлыг нь сонсож, өнөөдрийн хууль тогтоомжоор шийдвэрлэх боломжтой гарц, гаргалгаанд нээлттэй хандах зарчмыг баримталж ажиллана. УИХ-ын гишүүний нэг чиг үүрэг нь хууль, тогтоомжийг боловсруулах. Мөн батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчлан таниулах үүрэгтэй. Түүнчлэн энэхүү зарчмын өөрчлөлтөөр улс төрийн намууд бодлогоороо нийгмийн төлөөллийг парламентад оруулж ирэх боломж нээгдсэн юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, өнөөдөр парламентад 32 эмэгтэй гишүүнтэй боллоо. Энэ бол  дэвшил.

Олон улсад жендерийн үзүүлэлтийг даруй 30 байраар урагшлуулж, Ази номхон далайн бүсдээ тэргүүлж, дэлхийн түвшинтэй нийцэж орж ирлээ. Энэ хэрээр эмэгтэй гишүүд нийгмийн салбарын олон асуудалд хүчтэй дугарна гэсэн хүлээлт байгаа тул эмэгтэй гишүүдийн бүлгэм байгуулагдсан бөгөөд бид хамтдаа нийгмийн асуудлыг олон талаас нь харж, шийдвэр гаргана. Эмэгтэй гишүүдийд хамтдаа нийгмийн чухал салбарт хүрч ажиллана. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүний хувьд хөдөлмөр эрхлэлт, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын хөгжлийн асуудал зэрэг энэ салбарт харьяалагддаг асуудалд, УИХ-ын гишүүний зүгээс илүү их төвлөрч, анхаарч ажиллана. Жишээ нь өмчийн хэлбэр үл хамаарч, байгууллага бүр цалингийн сангийн 3 хүртэлх хувьтай тэнцэх ахмадын сан ажиллуулна гэсэн заалт орсон. Үүнтэй холбогдуулан төсвийн тодотгол, төсөв орж ирэх үед Ахмадын сан байгуулж байгаа эсэхийг тодруулсан. Мөн 2025 оны аудитын ажлын төлөвлөгөөнд нийцлийн аудитын сэдэв дотор ахмадын сан байгуулсан эсэхийг төрийн байгууллага дээр шалгаж өгөх хүсэлт гаргасан. 

Төр хуулийн хэрэгжилтийг ард түмнээс шаардахаасаа өмнө өөрөө хуулиа мөрддөг байх ёстой.

Хууль баталсан төр, засаг өөрөө хуулиа биелүүлдэг байх нь чухал. Энэ талаар байр сууриа илэрхийлж байгаа. Манай улс бусад улс оронтой харьцуулахад хууль, тогтоомж маш их гаргадаг, хэрэгжилт хангалтгүй байдаг. Иймд хууль гаргаж буй буруу процессоо засаж, хууль гаргахдаа долоо хэмжиж, нэг огтолдог зарчмыг баримтлах учиртай. Өнгөрсөн хугацаанд нийгмийн сөрөг хандлагаас үүдэж, баталсан хуулиа засах, хүчингүй болгох, шийдвэрээсээ буцах хандлага цөөнгүй гарсан. Энэ нь шийдвэр гаргахаасаа өмнө үүнийгээ олон нийтэд сайн таниулаагүй, тэдний санаа, бодлыг сонсоогүй гэсэн үг. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа ийм алдааг давтахгүйн тулд, өөрийн мэдлэг, туршлагаараа хувь нэмэр оруулан ажиллахыг зорьж байна.

Хууль тогтоомж хүндээ чиглэсэн, ойлгомжтой байх ёстой. Монгол Улсад нийгмийн харилцаанд хуулиас давсан журам үйлчилдэг. Тухайлбал манай улсад хууль 30 хувь, журам 70 хувь эзэлж байхад ХБНГУ-д хууль 95 хувь, журам 5 хувийг эзэлдэг байх жишээтэй. Герман улсын сайн туршлагаас бид суралцахад оройтоогүй. Манай улсад үйлчилж буй хуулиас давсан журмын асуудлыг цэгцлэх цаг болсон. Мен нийгэмд үүссэн, гэнэтийн шинэ нөхцөл байдлыг хурдан, шуурхай хуулиар зохицуулаагүйн улмаас хэн нэгэн иргэн, байгууллага хохирдог. Энэ хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй, үл ойлголцол үүссээр байгаа. Үүнийг зохицуулахын тулд хууль тогтоомж цаг үеийнх байх ёстой.

Ялангуяа цахим, санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой залилангийн асуудлыг хэн хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байна. Электрон тамхийг электрон бараа нэрээр татваргүй оруулж ирдэг. Үүнд тавьдаг хараа хяналт, зохицуулалт алга. Урин, дулааны улиралд хүүхэд, залуучууд олноороо цахилгаан скүүтер, суррон зэргийг унаж хэрэглэж байна. Хэрвээ зам тээврийн осолд өөрсдөө өртөх, бусдыг хохироох тохиолдолд хохирлын хэн барагдуулах нь тодорхойгүй байгаа.

Үүнийг ажил хэрэг болгохоор ес дэх удаагийн шинэ парламент ирэх дөрвөн жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллана гэдэг үзэл баримтлалаа зарласан. Үүний хүрээнд "ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг бий болгох томоохон бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай бол шинэчилж, өөрчлөх 50 гаруй ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд миний хувьд таван ажлын хэсэгт гишүүнээр, нэг ажлын хэсгийг ахалж байна.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0089
Controller Execution Time ( User Module / Page )  0.3819
Total Execution Time  0.3909
  GET DATA  
$_GET['id']   11149
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,768,536 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/98189
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11149' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11149' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11149 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11149'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11149' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11149 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11149' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '98189' 
0.3627   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11149 OR `map`.`user_id` = 11149) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)