МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Айраг багийн ахмадууд ахмадын өргөөтэй боллоо
2024.12.15
Орон нутгийн хөгжил

Айраг багийн ахмадууд ахмадын өргөөтэй боллоо

Дундговь аймгийн Айраг багийн ахмадууд 2024.12.15-ны билэгт сайн өдөр өөрсдийнхөө өргөөг сайн үгсийн ерөөлөөр дүүрэн, халуун сэтгэлийн бэлгээр даруулан нээлээ.

Ахмадууд цаашдаа хуримтлал бий болгож өргөөгөө арчилж тордон сайхан авч явахаа баяр хөөртэй хуваалцаж байна. Энэхүү өргөөний төсвийг шийдвэрлэж өгсөн Ц. Мөнхбат гишүүндээ Айраг багийн ахмадууд талархал илэрхийлж байлаа. Мөн өргөөний тохижилтод зориулсан төслийг дэмжиж буй сумын Засаг дарга Сүхбаатар Бат-Оргил ,ИТХ-ын дарга Ганчулуун Ганбаатар нарт баярлаж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн ахмадуудынхаа төлөө үргэлж санаа тавьж, хамтран зүтгэдэг багийн засаг дарга Э.Энхтөр, Ахмадын хорооны дарга Батмөнх нарт талархал илэхийлж буй хүмүүс олон байлаа.

ШИНЭ МЭДЭЭ