МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

М.Бадамсүрэн: Борлуулалтыг гадаад зах зээлтэйгээ хэрхэн уялдуулах вэ

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсжээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн дараах байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Танилцуулгыг сонслоо. Тэгээд гол нь төрөөс хэрхэн дэмжих вэ гэдэг зүйлээ л өнөөдөр энд танилцуулж байгаа гэж ойлгож байна. Энэ тулгамдаж байгаа 5 асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн төрийн нарийн бичгийн дарга танилцуулсан.

Нэгдүгээрт, улсын тусгай хэрэгцээний газрын ЗГ-ын 287 тоот журам энэ дээр нэмж оруулах гээд байгаа юм байна л гэж ойлголоо. Энэ бол ингээд гүйцэтгэх засаглалынхаа хүрээнд ЗГ-таа саналаа тавиад зүгээр жагсаалтад нь нэмнэ ээ л гэсэн үг шүү дээ. Хууль дээр бол үйлдвэр технологийн паркийн газар байгаа юм чинь байнгын хороо бол энэ шийдвэр гаргахгүй байх гэж бодож байна.

Тэр нийлүүлэлттэй холбоотой зүйлийг яасан тэгээд? Энэ бол их чухал асуудал. Мэдээж тогтвортой түүхий эд нийлүүлэх хэрэгтэй. Тэгэхээр борлуулалтыг яаж дэмжих вэ? Урт хугацаандаа тогтвортой байх ажлыг төр хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлтэйгээ хэрхэн яаж одоо уялдуулах вэ?

Өмнөд хөрш болон бусад оронд чинь ийм бага хүүтэй урт хугацаатай бизнесийн зээл их олгодог учраас энэ мөнгөө авч одоо Монголын нутагт орж ирж л бизнес хийгээд байгаа шүү дээ. Ер нь одоо уул уурхайгаар бол аман дээрээс ирж нүүрс аваад байна аа л гэсэн үг. Энийг зохицуулахын тулд Биржийн тухай хуульд одоо хуулийг баталж уур уурхайн бүтээгдэхүүний ингээд дуудлага худалдаа буюу биржээр борлуулж байгаа. Одоо нэг дутуу байгаа юм нь энэ худалдааны тухай хуулийг их ойлгомжтой болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хил нөхцөлөөр хилийн наана нөхцөлөөр хилийн цаана гэсэн зүйл.

Олон улсын худалдааны нөхцөлийг манайх эрх зүйн орчноо их тодорхой болгож өгөх хэрэгтэй. Ингээд Монголчууд нэмүү өртөг шингээж энэ үйлдвэрээ хөгжүүлэх асуудал чинь одоо маш том гацаанд орно. Тэгэхээр энэ бол хамгийн том манай төрөөс хийх бодлогын ажил байхгүй юу. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын хуультай зэрэгцээд худалдааны тухай энэ олон улсын одоо нөхцөлүүдийг л тодорхой болгож өгнө. Тэгвэл хөрөнгө оруулагчид болон худалдан авагчид маань Монголын төрд итгэх итгэл нэмэгдэнэ.

Монголын ААН-үүдтэй гэрээ хэлцлээ хийж, одоо тохиролцож, харилцан ашигтай энийгээ одоо арилжиж чадна аа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манайд одоо нефтийн бүтээгдэхүүнийг импортоор ОХУ-аас авахдаа нөхцөлүүдээс сонголт хийж авч байгаа юм. Хил үнэ гэдэг нөхцөлөөр авч байгаа. Өөрөөр хэлбэл, Оросын хил, татвараа бүгдийг нь төлөөд 2 хилийн дунд орж ирэх үнээр манайх худалдаж аваад Монголын талынхаа татварыг төлөөд ингээд л оруулж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг эрх зүйн хувьд нь төр их тодорхой болгохгүй бол бас болохгүй байгаад байгаа юм аа гэдгийг энэ дээр бас хэлэх нь зүйтэй.

Дараагийнх нь бол дэд бүтцээр дэмжинэ. Ер нь энэ одоо борлуулж байгаа бүтээгдэхүүн маань зах зээлдээ ойр буюу одоо худалдан авагч талдаа ойрхон эсвэл төмөр замдаа ойрхон байвал л эдийн засгийн үр ашиг гарна. Тийм учраас төр ерөөсөө л энэ төмөр замдаа одоо боомтоос хот бол төмөр замдаа ойр байх ёстой дэд бүтэцтэй холбох ёстой. Энэ дээр хамгийн гол нөгөө нэг гадагш борлуулах энэ суваг. Сувгаа одоо дэмжиж өргөтгөж өгөхгүй л бол ер нь л болохгүй болчхоод байгаа шүү дээ. Жишээлбэл, далайн тээвэр бол хамгийн хямд өртөгтэй тэгээд нөгөө зах зээлдээ очих хамгийн том одоо тээвэр учраас л далай хамгийн ашигтай байдагтай адилхан бид нар энэ зүйл дээрээ бас анхаарах хэрэгтэй байгаа юм.

Газар олголтоор дэмжих гэдэгтэй бол 100% санал нэг байгаа. Ер нь төрөөс бол бизнесийг дэмжихийн тулд газрыг дуудлага худалдаагаар авбал тэгээд л одоо бас хүндрэлтэй байдал үүснэ шүү дээ. Тэгэхээр нэгэнт л ажлын байр олон мянгаар гаргах гэж байгаа энэ зүйл учраас энийг дэмжих нь зөв өө.

Дараагийнх нь болбол тэр байр барилгаар ийм томоохон байр барьж дотор нь ийм ялангуяа одоо хөнгөн үйлдвэрүүдийг их хэмжээгээр одоо оруулъя аа гэдэг тэр санал бол зөв л байгаа юм л даа. Энийг их тодорхой болгож одоо дэмжиж өгөхгүй бол олон санал санаачилга байгаад байдаг. Эхний удаадаа хөрөнгө оруулж чадахгүй байгаад учраас компаниуд маань хөгжиж чадахгүй байгаа юм. Тэгэхээр би Ховдыг тэгж ойлгож байгаа манай Дорнодод ч гэсэн Ж.Энхбаяр сайдын хэлдгээр хувийн хэвшил санал тавьж байгаа энэ зүйлийг бас би дэмжиж өгөөч" хэмээв. 

ШИНЭ МЭДЭЭ