Г.Уянгахишиг: Бид хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрлөө
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас шинээр өргөн мэдүүлсэн төсвийн тухай хуулийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Одоо бид ийм нөхцөл байдалд хүрчихсэн нь бол маш харамсалтай. Өөрөөр хэлбэл, аль 9 сарын 1-нээс эхлээд л төсөв өргөн баригдсанаас хойш УИХ 4 удаа хэлэлцлээ. Энэ хооронд байнгын хороод өчнөөн хэлэлцүүлэг хийлээ. Их хурлын гишүүдийн зүгээс ч гэсэн зардлыг танахтай холбоотой мөн түүнчлэн одоо хууль тогтоомж одоо тогтвортой байдлын хуулийг зөрчих магадлалтай зүйлс байна, хууль зөрчөөд байна, үүнийгээ эргэж хараач ээ гэдэг энэ асуудлыг Засгийн Газарт удаа дараа тавьж байсан.
Гэтэл өнөөдөр Их хурлаас төсвөө баталчхаад Ерөнхийлөгчийн хориг тавиулчихсан нь үнэхээр харамсалтай байна. За нөгөө талаас бас нэг бид нар анхаарч үзэх ёстой асуудал бол өнөөдөр бид нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авах юм болбол энэ төсөв өөрөө хууль зөрчсөн байна аа гэдгийг бид нар хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, яг одоо хориг тавьсан агуулгыг харахаар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хууль мөн Үндсэн хуулийг зөрчсөн байх ийм магадлалтай байна аа гэдэг нөхцөл байдлуудыг дурдсан байгаа.
Дэгийн тухай хуульд төсвийн хэлэлцүүлгийн 1 дүгээр хэлэлцүүлэг дээр хэрэв хууль нийцээгүй байх юм бол Их хурал буцаах үүрэгтэй. Тэгэхээр хэрвээ 2 дугаар хэлэлцүүлэг дундаас буцаагаад энэ өмнө нь өргөн баригдчихсан төсвөө дахиад хэлэлцээд эхэлнэ гэх юм бол бид нар хууль зөрчсөн гэдэг агуулгаар нь хоригийг нь хүлээн зөвшөөрчхөөд буцаагаад анхны хэлэлцүүлгээ алгасаад явчихаж болохгүй байгаа байхгүй юу.
Дэгээ тодорхой болгож орууллаа гэхэд өнөөдөр Их хурал өөрөө буцаагаад, буцаасан төсвийг ЗГ-т өгч засуулахгүйгээр буцаагаад дундаас нь аваад хэлэлцэнэ ээ гэдэг бол энэ өөрөө одоо гүйцэтгэх засаглал хууль тогтоох засаглал 2-ын хоорондын эрх мэдэл хуваарилалтыг зөрчих ийм том асуудал гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ талаасаа бас бид нар сайн бодолцох ёстой болов уу гэдгийг бас сануулж хэлмээр байна" хэмээв.