Эрүүл мэндийн 6 төв автомашин, Ерөнхий боловсролын 5 сургууль автобустай боллоо
2024.12.14
Орон нутгийн хөгжил

Эрүүл мэндийн 6 төв автомашин, Ерөнхий боловсролын 5 сургууль автобустай боллоо

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргалын хамт Дорноговь аймагт Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түргэн тусламжийн иж бүрэн тоноглол бүхий 6 автомашиныг Айраг, Алтанширээ, Мандах, Улаанбадрах, Хөвсгөл, Эрдэнэ сумдын Эрүүл мэндийн төвүүдэд түлхүүр гардууллаа.

Мөн,Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгааллын үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор улсын төсвийн нийт 962 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхэд зорчих стандарт шаардлагад нийцсэн сургуулийн 5 автобусыг шийдвэрлэн, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сургуулиудад гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ