МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн автозамын санхүүжилт ирэх оны төсөвт суулгагдлаа
2024.12.13
Орон нутгийн хөгжил

Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн автозамын санхүүжилт ирэх оны төсөвт суулгагдлаа

Булган, Орхон, Хөвсгөлчүүдийн олон жил хүсэн хүлээсэн Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн автозамын төгсгөлийн 59, 2 км авто замын бүтэн санхүүжилтыг 2025 оны Улсын төсөвт суулгалаа.

Ингэснээр энэхүү авто зам бүрэн дүүрэн ашиглалтанд орж, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэд маань цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ хэмнэж, авто зам дагасан аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ хөгжиж, эдийн засгийн том сэргэлтийг авчрах болно.

ШИНЭ МЭДЭЭ